Чөлөөт бөхийн УАШТ-ий 125 кг-ын жинд МУГТ, Монгол Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлжээ. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн зургаан жил дараалан түрүүлж буй нь энэ юм.
Мөн тус жинд Улсын харцага, ОУХМ Н.Золбоо хүч үзэж, хүрэл медаль хүртсэн байна. Энэ нь түүний насанд хүрэгчдийн УАШТ-ээс авсан 11 дэх медаль юм. Тэрбээр Улсын гурван удаагийн аварга төдийгүй уг тэмцээний дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай боллоо.