Монголын шатрын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг энэ сарын 15-19-ний өдрүүдэд Дүүрэн төвийн байранд амжилттай зохион байгуулжээ.
Энэхүү сонгон шалгаруулах тэмцээнд Олон улсын шатрын холбооноос 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийтэлсэн идэвхитэй шатар тоглож буй Монгол шатарчдын гадаад чансаагаар эмэгтэй, эрэгтэй ангиллын эхний 25-н байрт эрэмбэлэгдсэн шатарчдаас дарааллын дагуу мэдүүлэг ирүүлж, тус бүр шилдэг 10-н шатарчид өрсөлдсөн.
2025 онд Монгол улсыг шатрын спортоор дэлхийн тавцанд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчдад нэр дэвшихээр дараах шатарчид шалгарсан байна. Үүнд:
Эмэгтэй шигшээ:
- ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул
- эИМ Т.Мөнхзул
- эИМ Ү.Үүрийнтуяа
Эрэгтэй шигшээ:
- ОУМ С.Ган-Эрдэнэ
- ОУМ М.Амилал
- ОУМ Г.Амартүвшин
- ФМ Н.Содбилэгт