Буудлагын улсын аваргаас О.Есүгэн долоо дахь алтан медалиа хүртлээ

Буудлагын улсын аваргаас О.Есүгэн долоо дахь алтан медалиа хүртлээ

Холбоодын нэгдсэн улсын аваргын буудлагын 2025 оны УАШТ-ий эмэгтэйчүүдийн хийн урт бууны төрөлд ОУХМ О.Есүгэн түрүүлж, УАШТ-ий долоо дахь алтан медалиа хүртлээ. 

Мөн Залуу тамирчин Я.Марал мөнгөн медаль хүртсэнээр насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа авсан юм. Сонирхуулахад, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас төрөн гарсан ихэр мэргэн бууч охид болох Я.Марал, Я.Маргад нар өнгөрсөн жилийн “UNC”-д долоо болон IX байр эзэлсэн. Харин энэ жил хоёулаа финалдаж, Я.Маргад нь IV байр эзэлсэн бол Я.Марал мөнгөн медаль дээр буулаа. Ерөнхий боловсролын 11-р ангийн сурагч охидыг цаашид олон тэмцээн, олон медаль хүлээж байгаа нь гарцаагүй. ОУХМ Э.Нандинзаяа өнгөрсөн жилийн амжилтаа давтаж, хүрэл медалийн эзэн болсон юм.

Эмэгтэй хийн урт бууны дүн:

1.О.Есүгэн (Хүч спорт хороо) 251.7

2.Я.Марал (Сэлэнгэ) 250.6

3.Г.Нандинзаяа (Хүч спорт хороо) 228.2