Сүмогийн их аварга, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас зодог тайлахаар болсныг Японы Сүмогийн Холбоо мэдэгдлээ.
Өдгөө 33 настай, мэргэжлийн дээд зиндаанд 10 удаа түрүүлсэн тэрээр Токио хотод болж буй оны эхний тэмцээн болох нэгдүгээр сарын Хацү башёд 2-2 амжилттай байсан бөгөөд өчигдөр тав дахь өдрийн барилдаандаа оролцож чадалгүй өнжсөн билээ. Учир нь тэрбээр өвдөгний бэртэл болон чихрийн шижингийн өвчлөлтэй тэмцэж байгаа юм. Тэрүнофүжи 2024 оны зургаан тэмцээний ердөө хоёрт нь оролцсон ба хоёулд нь Эзэн хааны цомыг өргөсөн.