Эрүүгийн хэргээр шүүгдэж буй З.Шинэчагтга шүүх хурал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир түүнийг албадан ирүүлж, цагдан хорихоор болжээ

Эрүүгийн хэргээр шүүгдэж буй З.Шинэчагтга шүүх хурал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир түүнийг албадан ирүүлж, цагдан хорихоор болжээ

Холимог тулаанч З.Шинэчагтга нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан эрүүгийн хэрэгт холбогдож, прокуророос түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл З.Шинэчагтгад холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна. Гэсэн ч шүүгдэгч З.Шинэчагтга шүүх хурал ирээгүй аж.

Тиймээс шүүхээс түүнийг "Шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй" хэмээн албадан ирүүлж, цагдан хорихоор болсон байна.

Тодруулбал, З.Шинэчагтгад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурлыг энэ сарын 30-ны өдөр явуулахаар тогтсон аж. Улмаар түүнийг албадан ирүүлж, цагдан хорих шүүгчийн захирамж гарч, захирамжийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт яллагдагчаар татагдан шүүгдэж буй З.Шинэчагтгыг цагдаагийн байгууллагаас албадан ирүүлж, шүүх хурал болтол цагдан хорихоор болсон байна.

Тэрбээр мөн энэ сарын эхээр "Хоолны газар үрлэн сумтай буу гаргаж танхайрсан" гэх хэрэгт холбогдож, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс түүнд 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг.