CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан хэрэг өнгөрсөн шөнө /2025.01.16/ гарсан талаар бид мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс дээр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2025 оны нэгдүгээр сарын 16-ны 02 цаг 36 минутад “Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сүлжээ дэлгүүр дотор танхайраад байна...” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ. 




“FLASH SALE” BSB-д

2 цагийн өмнө