Сүүлийн үед "CU" сүлжээ дэлгүүрийн худалдагч нарын биед халдах тохиолдол цөөнгүй гарах болсон.
Хамгийн сүүлд гэхэд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, кино үйлдвэрийн автобусны буудлын хажуугийн сүлжээ дэлгүүр дотор согтуу хүн агсам тавьж, эд зүйлийг нь эвдсэн хэрэг гарч, улмаар цагдаагийн байгууллагаас тус хэргийг шалгаж эхэлсэн байдаг.
Тэгвэл өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 16-ны 02 цаг 50 минутын орчимд CU сүлжээ дэлгүүрийн салбарт нэгэн эмэгтэй мөн тус дэлгүүрийн худалдагчийн биед халдсан бичлэг цацагдлаа. Тухайн бичлэгт цагаан өнгийн гадуур хувцастай үсээ задгай тавьсан нэгэн эмэгтэй "CU" сүлжээ дэлгүүрийн худалдагч эмэгтэйн толгойн тус газарт цохиж буй нь гарч байна. Уг хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
ВИДЕО: