Шинэ олимпын наадмын цикль эхэлсэн 2025 онд Монголын 15 спортын холбоод улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын спортын корпораци дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Энэ сарын 10- нд албан ёсоор хөшгөө нээсэн нэгдсэн холбоодын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 7 дэх өдрөө үргэлжилнэ. Зургаан өдөр үргэлжилсэн тэмцээн өчигдрийн байдлаар жүдо бөх, жюү жицү, байт харваа,виртуал дугуй, спорт бүжиг, хүндийн өргөлт, бадминтоны аваргууд тодроод байгаа бол үлдсэн өдөр бид орчин үеийн спортын 5 төрөлт, хананд авиралт, мөсөнд авиралт, буудлага, кэндо, тэргэнцэртэй сэлэмний шинэ оны улсын аваргуудыг тодруулах ажээ.