Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн 2025 оны эхний барилдаанд дархан аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэв.
Дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын харцага Э. Даш, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан заан М.Лхагвагэрэл, улсын заан С.Сүхбат, аймгийн хурц арслан Б.Очирхүү нар шалгарчээ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО