МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын ээлжит тулаан ирэх сарын 15-нд Улаанбаатарт болно

МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын ээлжит тулаан ирэх сарын 15-нд Улаанбаатарт болно

Мэргэжлийн боксод 11-0 амжилттай яваа МУГТ Э.Цэндбаатарын WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хамгаалах тулаан Улаанбаатар хотод болно.

Энэхүү тэмцээн ирэх хоёрдугаар сарын 15-нд ASA Arena-д болох бөгөөд 7 улсаас мэргэжлийн боксын чансаа өндөр тамирчид хүрэлцэн ирж, Монголын жин тус бүрийн шилдэг тамирчдын эсрэг тулалдах юм. Энэ нь дэлхийн мэргэжлийн боксын WBA холбооноос Монгол улсад зохион байгуулж байгаа анхны аваргын бүс хамгаалах тэмцээн юм. Тэмцээнийг Монгол улсад болон АНУ-д шууд дамжуулах аж. Тэмцээний дэлгэрэнгүй танилцуулгыг Монголын мэргэжлийн боксын зөвлөл, Tsendy Heroes компани болон тэмцээн зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр 12:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэх аж.