2025 оны жүдо бөхийн УАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж, жин жингийн медальтнууд тодорлоо. Өчигдрийн онцлох медальтан Ё.Басхүү байлаа.
Тодруулбал, Ё.Басхүү түүний хувьд жүдо бөхийн дэлхийн аваргаас хошой хүрэл медаль хүртэж, олимпийн дэвжээнд медалийн төлөө өрсөлдөж байсан дэлхийн хэмжээний бөх. Гэхдээ улсын аваргадаа түрүүлж чадалгүй өнөөг хүрээд байв. Харин энэ жил тэрбээр хүлээлтээ эцэс болгож, үндсэн 66 кг-даа итгэл төгс түрүүллээ. Ингэснээр улсын аваргын нэг алт, гурав хүрэл медальтай болж байна.
Жин тус бүрийн аваргуудыг танилцуулья.
Эмэгтэй
- 48 кг: Ж.Анударь (Женко)
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ (Гүрү дожо)
- 57 кг: М.Ичинхорлоо (Алдар)
- 63 кг: Л.Энхрийлэн (Сүлд)
- 70 кг: Б.Ням-Эрдэнэ (Женко)
- -78 кг: О.Хүслэн (Сүлд)
- +78 кг: А.Адъяасүрэн (Алдар)
Эрэгтэй
- 60 кг: Б.Сүхбат (Женко)
- 66 кг: Ё.Басхүү (Хилчин)
- 73 кг: Б.Эрдэнэбаяр (Хилчин)
- 81 кг: О.Шинэбаяр (Тэмүүжин)
- 90 кг: Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)
- -100 кг: А.Энхбаяр (Алдар)
- +100 кг: Б.Гончигсүрэн (Хилчин)
Жүдо бөхийн УАШТ өнөөдөр холимог багийн тэмцээнээр үргэлжлэн явагдана.