Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын аравнаас 12-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болж байна. Тэмцээний эхний өдөр -100кг жинд шинэ аварга төрсөн билээ.
Тодруулбал, тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -100 кг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат "Алдар" спорт хорооны тамирчин А.Энхбаяр түрүүлж, улсын аварга боллоо.
Түүний аав Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Т.Алтаншагай бөгөөд түүний ээж бол жүдо бөхийн ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнханд юм байна.