ШУУРХАЙ: Ёс зүйгүй авирласан жүдоч Ж.Энхтөрийн барилдах эрхийг зургаан сараар хасжээ

ШУУРХАЙ: Ёс зүйгүй авирласан жүдоч Ж.Энхтөрийн барилдах эрхийг зургаан сараар хасжээ

”Рэп дэвжээ” нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаарын үеэр жүдо бөхийн тамирчин Ж.Энхтөрийн гаргасан ёс зүйгүй үйлдэлд Монголын Жүдо бөхийн холбооноос хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэж байсан билээ. 

Тэгвэл жүдоч Ж.Энхтөрийн барилдах эрхийг зургаан сараар хасах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, түүнийг гадаад, дотоодын уралдаан, тэмцээнд барилдах эрхийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зургаан сарын хугацаатайгаар хассан байна. Тиймээс ч Ж.Энхтөр нь маргааш эхлэх Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болж байгаа аж. 

Үйл явдлын талаар эргэн сануулахад, Ж.Энхтөр нь өөрийн реп хэсэгт "2022 онд өөрийн дотны найз, олимпийн аварга Н.Түвшинбаярын гарт амиа алдсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатын талаар дурдаад "..хэн ч биш болно. Чи бол Э.Энхбат начин. Харин би бол Н.Түвшинбаяр" гэсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн байдаг юм.