Гавьяат тамирчин Ц.Шаравжамц АНУ-ын Чикаго хотод байрлах “Монгол авьяас” академитай хамтран хүүхдийн шигшээ баг бүрдүүлж, АНУ-ын AAU хүүхдийн лигт оролцох гэж байгаа талаараа өнөөдөр /2025.01.08/мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Тэрбээр, “Манай улсаас урьд нь Ш.Энхийн-Одоос эхлээд тамирчид ганц нэгээрээ очоод AAU лигт оролцдог байсан. AAU лиг нь ойр хавийн сургуулиудаас сайн сайн тамирчдыг цуглуулж нэг баг болгоод хавар, зун лигт оролцуулдаг. Манай тамирчид ганц нэгээрээ тийшээ очихоор баг болж явахад хүнд байсан. Тиймээс багаар нь лигт оролцуулах боломж байна гэж хараад АНУ-ын Чикагод “Монгол авьяас академи”, “Старс” академи хамтраад энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон” гэв.
-Ш.МӨНХИЙН-ОД: АНУ ЯВАХ ТАМИРЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭНЭ САРЫН 14-НИЙ ӨДӨР "ҮЙ ЦАЙ" СУРГУУЛЬ ДЭЭР ЯВАГДАНА-
Энэ үеэр гавьяат тамирчин Шаравжамцын том хүү Мөнхийн-Од дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, “АНУ явах тамирчдын сонгон шалгаруулалт энэ сарын 14-ний өдөр буюу ирэх мягмар гарагт өглөөний 09:00-17:00 цаг хүртэл Үй Цай сургууль дээр явагдана. Өглөөний 09:00-11:00 цагийн хооронд U18-19 насыг бүртгэж авна. 11:00-13:00 цаг хүртэл U17, 13:00-15:00 цагт U16, 15:00-17:00 цагийн хооронд U15 настай хүүхдүүдийг бүртгэж авна гэлээ.
ВИДЕО:
Харин сонгон шалгаруулалт яаж явагдах вэ гэхээр MBA-ийн Combaining 4-5 дасгал байгаа. Тэрүүгээр явуулаад дараа нь тоглолт явуулаад, бичлэг хийгээд хэн ямар моментод яаж сэтгэснээр нь суурилаад хүүхдүүдээ сонгож авна. Харин бэлтгэл яаж явагдах вэ гэхээр амралтын өдрүүдэд Сэлбэ дээр гэж төлөвлөж байгаа” гэсэн юм.