ОХУ-ын иргэн П.Валерьевич нь өнгөрсөн долдугаар сарын 27 /2024.07.27/-ны өдөр "Grand Villa" хотхоны дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хутга гаргаж танхайрсан хэрэгт холбогдсон байдаг.
Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 17-2-3.2 дахь хэсэгт зааснаар буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ОХУ-ын иргэн П.Валерьевичид таван жилийн хорих ял оноосон юм.
Харин ОХУ-ын иргэн П.Валерьевич нь анхан шатны шүүхийн шийлдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан бөгөөд тус гомдлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэрийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлосон байсан билээ. Тэгвэл шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй байна. Уг шалтгаанаар шүүх хурал хойшилжээ.
ВИДЕО: