Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Эм Си Эс" групп, Богд банк, Хос хаш оюу, Гал хонгор ХХК-ийн бөх, улсын начин Энхтүвшингийн Батмагнай түрүүлж, төрийн тэргүүний нэрэмжит цомыг анх удаа хүртсэн.
Тэгвэл Улсын начин Э.Батмагнай, дасгалжуулагч багш С.Мөнхдуулдахын хамт Баянхонгор аймгийн удирдлагатай уулзаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомынхоо хишиг болгон 4.5 сая төгрөгийн үнэ бүхий чөлөөт бөхийн 30 ширхэг өмсгөл борцовкаг аймгийнхаа шинэ залуу бөхчүүдийн бэлтгэл сургуулилалтад дэмжлэг болгон хандивлажээ.