Б.Батгэрэл: Ёс зүйгүй авирласан жүдоч Ж.Энхтөрийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасахаар төлөвлөж байна

Б.Батгэрэл: Ёс зүйгүй авирласан жүдоч Ж.Энхтөрийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасахаар төлөвлөж байна

”Рэп дэвжээ” нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаарын үеэр жүдо бөхийн тамирчин Ж.Энхтөрийн гаргасан ёс зүйгүй үйлдэл олны шүүмжлэлийг дагуулаад буй.

Тодруулбал, тэрбээр өөрийн реп хэсэгт 2022 онд өөрийн дотны найз, олимпийн аварга Н.Түвшинбаярын гарт амиа алдсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатын талаар дурдаад "..хэн ч биш болно. Чи бол Э.Энхбат начин. Харин би бол Н.Түвшинбаяр" гэсэн юм. Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан тэрбээр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилддаг жүдоч аж.

Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлээс тодруулахад, "Ж.Энхтөр тамирчин гэмшиж, санаа зовоод бэлтгэл сургуулилтдаа ирэхгүй байгаа. Бид багш дасгалжуулагч нартайгаа зөвлөлдөөд арга хэмжээ авна. Барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах бодолтой байна" гэсэн юм.  

 




Өнөөдөр нохой өдөр

10 цагийн өмнө