Түргэний машиныг мөргөсний улмаас эмнэлгийн ажилтан гэмтсэн осол гарчээ

Түргэний машиныг мөргөсний улмаас эмнэлгийн ажилтан гэмтсэн осол гарчээ

Яаралтай тусламж үзүүлэхээр явж байсан түргэн тусламжийн машин осолдож, эмч нь гэмтсэн осол гарсан байна.

Тодруулбал өчигдөр буюу энэ сарын 29-ний 17:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороо, Баянбүрдийн тойрог орчимд түргэний машиныг мөргөснөөс эмнэлгийн байгууллагын ажилтан гэмтсэн гэх зам тээврийн осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Шалгалтын явцад эмнэлгийн шуурхай тусламжийн машинд явсан эмнэлгийн ажилтан гэмтэж тусламж үйлчилгээ авч байгаа аж. Одоогоор ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж юм байна.