Улаанбаатарт -3 градус хүйтэн байна

Улаанбаатарт -3 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -8...-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -1...-3 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө