ВИДЕО: Улсын заан Б.Серикийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

ВИДЕО: Улсын заан Б.Серикийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

Улсын заан Бередмуратын Серикийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. 

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Таван Богдын Бүргэдүүд клубийн тамирчин Улсын заан Бередмуратын Серик нь өнгөрсөн жил “Ургацын баяр”-ын барилдааны үеэр сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа хүзүүн дээр нь дарж боссон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, улмаар Монголын Үндэсний бөхийн холбооноос дээрх үйлдлийг хянаж үзээд Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасаж байсан юм. Харин түүнийг өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан хэмээн энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр \2024.03.18\ барилдах эрхийг нь  сэргээх шийдвэр гаргаж байв. Үүнээс хойш тэрбээр томоохон барилдаануудад амжилттай барилдаж яваа юм. 

Барилдах эрхийг нь сэргээсний дараа түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

ВИДЕО: 




Өнөөдөр бар өдөр

17 цагийн өмнө