“Улаанбаатар хивс” ХК-ийг Төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа

“Улаанбаатар хивс” ХК-ийг Төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа

Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Монголын анхны машинт хивсний үйлдвэр болох “Улаанбаатар хивс” ХК-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд Алтангадас одонгоор шагнасныг З.Эрдэнээ захиралтай, ТУЗ-ийн дарга Ц.Зоригт тэргүүтэй хамт олонд гардуулжээ. 

Тэрбээр шавхагдахгүй нөөцтэй мал аж ахуйн түүхий эдийг ашиглан экологийн цэвэр, тансаг зэрэглэлийн хивсийг дотоод, гадаад хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэж, компанийн ажилтнууд болон хувь нийлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн ажилладаг, эх орныхоо хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах эрхэм зорилготой Улаанбаатар хивс компанийн хамт олонд ажлын амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа энэ цаг үед хөнгөн үйлдвэрийн салбарын тулах багана нь "Улаанбаатар хивс" ХК болж байгааг онцолсон байна.