ГХЯ, ХХААХҮЯ, ИНЕГ болон Узбекистаны Мал эмнэлэг, хорио цээрийн хороо зэрэг байгууллага хамтран 7000 гаруй толгой хонийг энэ сарын 21-27-ны өдрүүдэд Монголоос Узбекистан руу тээвэрлэх ажлыг эхлүүлсэн.
Тэгвэл энэ сарын 21-нээс хойш хоёр удаагийн нислэгээр 1440 хонь тээвэрлээд байна. Сонирхуулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад өнгөрөгч зургаадугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал байгаль, цаг уурын ижил төстэй нөхцөлтэй учир хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх яриа хэлэлцээ хийсэн нь эхнээсээ хэрэгжиж буй нь энэ юм. Ингэснээр манай улс Төв, Дундад Азийн орнуудтай хөдөө аж ахуй, худалдаа эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа амьд мал экспортлох боломж нээгдсэн юм.