Олон улсын жүдо бөхийн холбоо буюу “IJF”-ээс эрэгтэй, эмэгтэй жингүүдийн дэлхийн чансааг тэргүүлж яваа бөхчүүдийг зарлалаа.
Манай улсаас “Бөртэ чоно-2024”-ийн “Шилдгийн шилдэг тамирчин”, “Парис-2024” олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Азийн тивийн аварга, МУГТ Б.Баасанхүү “IJF”-ийн 48 кг-ын жингийн дэлхийн чансааг 7167 оноогоор тэргүүлсэн байна. Харин эрэгтэй, эмэгтэй бүх жингүүдийг тэргүүлэгч нарыг оноогоор жагсаахад Б.Баасанхүү 7167 оноогоор дэлхийн чансааны зургадугаарт эрэмбэлэгджээ. Дэлхийн чансааны нэгдүгээрт 57 кг-ын жингийн олимп, дэлхийн аварга Канадын Chirta Deguch 10.140 оноогоор тэргүүлсэн байна. Хоёрдугаарт 70 кг-ын жингийн олимп, дэлхийн аварга Хорватын Barbara Matic 8029 оноогоор, гуравдугаарт 73 кг-ын жингийн олимп, дэлхийн аварга Азербайжаны Hidayat Heydarov 8004 оноогоор жагссан байна.