Сэлэнгэ мөрөнд ''Лексус-450'' загварын автомашинтайгаа цөмөрсөн байсныг эсэн мэнд татан гаргажээ

Сэлэнгэ мөрөнд ''Лексус-450'' загварын автомашинтайгаа цөмөрсөн байсныг эсэн мэнд татан гаргажээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тээлийн бирваз” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урьд зүгт 45 км-т/ Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч суусан тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 14:24 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн ''Лексус-450'' загварын автомашинтай Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явж байхдаа голын хойд эргээс 20 метрийн зайтай, 4 дугуй цөмөрч орсон байсныг 18:07 цагт татан гаргажээ.