Монголоос Узбекистан улс руу энэ сарын 21-нээс хойш хоёр удаагийн нислэгээр 1440 амьд хонь тээвэрлэжээ

Монголоос Узбекистан улс руу энэ сарын 21-нээс хойш хоёр удаагийн нислэгээр 1440 амьд хонь тээвэрлэжээ

Монголоос Узбекистан  улс руу энэ сарын 21-нээс хойш хоёр удаагийн нислэгээр 1440 амьд хонь тээвэрлэжээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зургаадугаар сард Узбекстан улсад айлчлах үеэрээ тус улсад Монгол Улсаас 100 мянган амьд мал экспортлохоор тохирсон билээ. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын үеэр ярьсан асуудал ажил хэрэг болж эхэлснээр манай улс Азийн орнуудтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, амьд мал экспортлоход чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Түүнчлэн Монгол, Узбекстаны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар байгаа юм. Нэр, төрөл нь цөөн ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгааг ХХААХҮЯ-наас дурдлаа. Манай улс 4.6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг  экспортолж, Узбекистанаас 5.4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортолжээ.




Өнөөдөр үхэр өдөр

13 минутын өмнө