Утааны сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулна

Утааны сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн үр дүн, шийдэл’’

Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:

  • Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор бичгээр ирүүлэх боломжтой. Иргэн хүсэлтдээ өөрийн овог, нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг цахим шуудангаар ирүүлж болно.
  • Оролцогч нь санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор бичгээр ирүүлж болно.

Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах: 

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/

Цахим шуудангийн хаяг: [email protected]

Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ сонсгол болохоос ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө цахимаар эсхүл шуудангаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлнэ.

Хэвлэл, мэдээллийн байгууллагыг бүртгэх:

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Лавлах утас: 51-262946/

Жич:Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна.

Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.




Өнөөдөр үхэр өдөр

41 минутын өмнө