Томуугийн дэгдэлтийн үеэр хүлээн авах эмнэлгийн дүүрэг хороодын харьяаллын мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор 11 дүгээр сараас эхлэн эмнэлгүүдийн ачааллыг зөв хуваарилах зохион байгуулалт хийж, нэмэлт ор дэлгэн ажиллаж эхэлсэн байна. Мөн тооцооллын дагуу ирэх долоо хоногт томуу томуу төст өвчний дэгдэлт “оргил үе”-дээ очих тул иргэд олон нийтэд:
- Маскаа зүүх
- Дархлаагаа дэмжих
- Олон нийтийн арга хэмжээнд ханиадны шинж тэмдэгтэй бол оролцохгүй байх Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх Хүүхдийнхээ сахрын хэрэглээг хянаж чанартай, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэхийг зөвлөлөө.