Зам ашигласны төлбөр 5 дахин, автомашины төлбөр 3 дахин нэмэгдүүлэхийг нэг ч төлөөлөгч эсэргүүцсэнгүй

Зам ашигласны төлбөр 5 дахин, автомашины төлбөр 3 дахин нэмэгдүүлэхийг нэг ч төлөөлөгч эсэргүүцсэнгүй

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын ээлжит бус III хуралдаанаар өчигдөр /2024.12.25/ Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан. 

Тодруулбал, нийслэлийн 2025 оны төсвийг 3.8 их наяд төгрөг байхаар баталсан бөгөөд нийт зарлагын 1 их наяд 329.3 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 1 их наяд 720.2 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд, 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэг олгохоор баталлаа.

Түүнчлэн, хуралдааны үеэр зам ашигласны төлбөр 5 дахин, автомашины төлбөр 3 дахин нэмэгдүүлэхийг нэг ч төлөөлөгч эсэргүүцсэлгүй дэмжсэн байна.