Өнөөдөр /2024.12.26/ Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн "Женко" Х.Баттулгыг эсэргүүцэгчид Төрийн ордны гадаа жагссан билээ. Тэгвэл энэхүү жагсаал 13:30 цагийн байдлаар Х.Баттулгын эзэмшлийн "Баянгол" зочид буудлын гадаа үргэлжилж байна. Х.Баттулгыг эсэргүүцэгчид түүнийг "Том төслүүдийг гацаагч", "Өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн үед ард түмний нэрийг барьдаг" хэмээгээд түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахыг шаардаж байна гэсэн юм.