Халтиргаа гулгааны улмаас 1983 хүн тусламж үйлчилгээ авчээ

Халтиргаа гулгааны улмаас 1983 хүн тусламж үйлчилгээ авчээ

2024 оны 10 сарын 25-наас 12 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1983 хүн халтиргаа гулгааны улмаас тусламж үйлчилгээ авчээ.

Үүний 43 хувь /864/ нь эрэгтэй, 56 хувь /1119/ нь эмэгтэйчүүд байна. Нийт тохиолдлын 21 хувь /434/ нь 0-18 насны хүүхэд байгаа юм.