Сүүлийн 45 хоногт 62 хүн осголт, хөлдөлтийн улмаас тусламж үйлчилгээ авчээ

Сүүлийн 45 хоногт 62 хүн осголт, хөлдөлтийн улмаас тусламж үйлчилгээ авчээ

2024 оны 11 сарын 01-нээс 12 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 62 хүн осголт, хөлдөлтийн улмаас тусламж үйлчилгээ авсан байна.

Үүний 80 хувь /50/ нь эрэгтэй, 19 хувь /12/ нь эмэгтэйчүүд байгаа бол нийт тохиолдлын 43 хувь /27/ нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осголт, хөлдөлтөнд өртсөн байна. Нийт тохиолдлын 12 хувь /8/ нь 0-18 насны хүүхэд байгаа юм.