Өнгөрсөн бямба гарагт буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр /2024.12.21/ шөнийн 00:30 цагийн орчимд Богдхан уулын замд зам тээврийн ноцтой осол гарсан талаарх бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн осол гаргасан жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд 1.22 хувийн согтолттой байсан байна. Тухайн ослыг өдгөө Хан-Уул дүүргийн тээврийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд жолооч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
ВИДЕО: