Төрийн ордны гадаа өнөөдөр /2024.12.26/ эсэргүүцлийн жагсаал боллоо. Тодруулбал, иргэд УИХ-ын гишүүн Х.Баттулгын эсрэг жагсав.
Ингэхдээ "Женко Х.Баттулга гэдэг хүн Монголд хятадуудыг оруулж ирж болохгүй гэж жагсаал хийлгүүлээд байгаа хэрнээ өөрийнх нь компани жилд 6000 хятадууд оруулж ирдэг гэдгийг нэвтрүүлгээр ярилаа.Урд нь Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө явах ёстой байтал том том төслүүдийг байнга зогсооно. Бүгдийг нь хувьчлаад авчихсан. Энэ талаар өөрөөс нь мэдээлэл авмаар байна. Монголд ажиллах хүн, хүчгүй боллоо. Тиймээс Х.Баттулга монголын хөгжлийг гацаахаа боль" хэмээсэн юм.
-Х.БАТТУЛГЫГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС НЬ ЭРГҮҮЛЭН ТАТМААР БАЙНА-
Женко Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Монгол ялна” гэж байсан. Тэр үед бид дэмжиж байсан. Гэтэл өнөөдөр “Монгол ялсангүй”. Үүнээс хойш Х.Баттулгыг дэмжихгүй. УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татмаар байна. Өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн үед ард түмний нэрийг барьдаг. Бүх л албан тушаалд хүрсэн хүн. Цаашид Х.Баттулгыг улстөрөөс гаргамаар байна. Харсан, хүлээсэн, дэмжсэн. Монголчуудын тархи толгойгоор наадсан энэ хүнийг одоо дэмжмээргүй байна. Эрх ашгаа хамгаалж том том төслүүдийг гацааж байна.
-ХЯТАДААР АЙЛГАЖ ТОМ ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ГАЦААДАГ АА БОЛЬ-
Өнөөдрийн утаа, түгжрэл бол ядуурлын үр дүн. 2016 онд баригдах байсан Багануурын цахилгаан станц Засгийн газар хоорондын гэрээгээр баригдах гэж байхад "China Town" баригдах гэж байна гээд хятадуудаар айлгаад гацаасан. Багануурын станц ашиглалтад орсон бол гэр хорооллын айлууд дулаанаа цахилгаанаар шийдчихсэн байх байлаа. Шивээ-Овоо дээр мөн цахилгаан станц баригдах гэж байхад "мояа"-чууд гацаасан. Дандаа л хятадаар айлгадаг. Жэнког бид эсэргүүцэж байна.
ВИДЕО: