ОХУ-ын Хиагт олон улсын шалган нэвтрүүлэх боомт, Наушки төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсаас ОХУ руу болон эсрэг чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгсэл, галт тэргийг шалгахад манай улсаас оруулсан малын гаралтай бүтээгдэхүүнийг илрүүлж, хураан авчээ.
Монгол иргэд 3 кг тараг, хөлдөөсөн сүү, 4 кг бяслаг оруулж ирэхийг завдсан байна. Эдгээр бүтээгдэхүүнийг ОХУ-д оруулахыг хориглосон байдаг. Учир нь халдварт өвчинтэй орноос оруулж ирсэн бөгөөд энэ нь Евразийн эдийн засгийн холбооны хил, нутаг дэвсгэрт мал эмнэлгийн хяналт явуулах нэгдсэн журмын тухай заалтыг зөрчсөн үйлдэл гэж Россельхознадзорын Эрхүү муж, Буриадыг хариуцсан хэлтсийн хэвлэлийн алба мэдээлэв. Зөрчил гаргасан монгол иргэнд захиргааны хоёр хэрэг үүсгэж, бүтээгдэхүүнийг Монгол руу буцаасан байна.