Шинэ он солигдох мөчид эрчим хүчний хязгаарлалт хийхгүй гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ

Шинэ он солигдох мөчид эрчим хүчний хязгаарлалт хийхгүй гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн шийдвэрээр өдөр бүр дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийж байгаа билээ. 

Тэгвэл он солигдох мөчид цахилгаан хязгаарлахгүй байхыг зорьж байгаа гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар тодотголоо. Тэрбээр "Улаанбаатар хотын эрчим хүчийг энэ жил 200 МВт-аар нэмэгдүүлэх том зорилтдоо хүрсэн. Багануур дүүрэгт баригдсан 50 МВт-ын батарей станцыг Улсын комисс хүлээгээд авсан. Оргил ачааллын цагт ачааллыг хуваалцаж байна. арванхоёрдугаар сарын 24-ний 09:00 цагт Бөөрөлжүүтийн 150 МВт-ын 1-р блокийн галлагаа хийгдээд одоогийн байдлаар галлагаа хэвийн үргэлжилж байна.

Туршилт тохиргоо амжилттай болсон тохиолдолд арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхлээд төвийн эрчим хүчний системтэй нэг системд холболт хийгдэж шинэ он солигдох мөчид эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зорилтыг тавьж ажиллаж байна. Техник технологийн хувьд хүндрэл үүссэн ч засварын ажил хийгдсэн. Он солигдох мөчид Бөөрөлжүүтийн хоёр станцаа хэвийн үйл ажиллагаанд нь оруулж чадвал өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний дутагдалгүй байна. Өнгөрсөн жилийн өвлийн оргил ачааллаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 14 хувиар нэмэгдсэн. Энэ жил найман хувиар нэмэгдэж байна" гэв