Чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг НЭМҮТ-өөс анхаарууллаа

Чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг НЭМҮТ-өөс анхаарууллаа

Чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй гэж НЭМҮТ-өөс анхаарууллаа.

Тодруулбал, "Хүнсний бүтээгдэхүүнд нэмэлтээр орсон чихрийн хэмжээ нь өдрийн нийт илчлэгийн 10 хувиас хэтрэх ёсгүй ба 5 хувиас ихгүй бол бүр сайн байдаг. Сахарыг хэтрүүлэн хэрэглэснээр хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, эрүүл саруул өсөж бойжих нөхцөлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тухайлбал 100 грамм хүнсний бүтээгдэхүүнд 5 граммаас бага сахар агуулагдаж байвал эрүүл, 5-10 грамм байвал анхаарал татахуйц, 10 граммаас их байвал сахар ихтэй гэж үздэг. Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед дархлаа дэмжих уламжлалт хоол унд, сүү, цагаан идээгээ тогтмол хэрэглэж эрүүл мэндээ хамгаалъя" гэжээ.