Чаргаар гулгаж байгаад сараалжин төмөр тор мөргөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ээж, хүүхдийн хамт чаргаар гулгаж байгаад сараалжин төмөр тор мөргөж ээж нь нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Иймд иргэд чаргаар гулгаж тоглохдоо орчныхоо аюулгүй байдлыг сайтар тооцож, болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.