Хууль зүй, дотоод хэргийг сайд О.Алтангэрэл өнгөрсөн долдугаар сард "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлыг явуулахдаа өмгөөлөгчгүй оролцуулж, ял оноож, анхан шатны шүүхийн шүүгч нар ёс зүйн алдаа гаргасан" хэмээн үзэж, Шүүхийн сахилгын хороонд хандаад байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Шүүхийн сахилгын хороо уг асуудлыг өнөөдөр /2024.12.25/ хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.
Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 112.1.2 дэх хэсэгт зааснаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүсэн нь шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл биш гэж үзсэн байна.