Зүүн Азийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний эхний шат энэ сарын 8-17-ны өдрүүдэд Хонконгод болж, Монголын шигшээ баг оролцсон байна.
Тус тэмцээнд манай улсын шүүгч Э.Галбадрах ажиллажээ. Э.Галбадрах нь Монгол, Хонконг, Тайванийн багуудын нөгөө хэсгийн тоглолт болох Макао, Гуамын багуудын тоглолтын нэгдүгээр туслах шүүгчээр ажилласан байна.
Сонирхуулахад, Азийн хөл бөмбөгийн холбооны “Элит”, МХБХ-ны "А" ангиллын шүүгч Э.Галбадрах энэ тэмцээнийг шүүн явуулсан тав дахь Монгол шүүгч болжээ. Э.Галбадрахаас өмнө 2016 оны долдугаар сард Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд нар анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээий эхний шатанд ажилласнаар Монгол шүүгчид ажиллах эхлэлийг тавьж байсан түүхтэй.