Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2024 оны 12-р сарын 25-ны Лхагва гарагийн 16:00-18:00 цагийн хооронд Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн шийдвэрээр “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудыг мэдээлж байна. Хязгаарлах хугацаа 60-120 минут үргэлжилнэ. Хэрэглэгчид та бүхэн энэ цагуудад ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ зохицуулна уу хэмээн мэдээллээ.