Монголын үндэсний бөхийн “Нэгдэл” клуб болон “Газарчин аялал” компани хамтран Вьетнамын үзэсгэлэнт Фукоук арлын “Wyndham Grand” зочид буудлын “Ganh Dau” далайн эрэг дээр үндэсний бөхийн үзүүлэх барилдаан зохион байгуулж байна.
Өчигдөр болсон үзүүлэх барилдааныг далайн эрэг дээр амарч байсан 50 гаруй жуулчин үзэж сонирхсон бөгөөд маргааш дахин нэг барилдаан болох гэж байна.
Барилдаанд оролцож буй бөхчүүд:
Улсын заан Д.Хүдэрбулга
Улсын харцага Г.Ганхуяг, Ш.Пүрэвгарьд
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
Аймгийн арслан Ч.Алтангэрэл, М.Мөнхбаяр, Г.Төрмөнх
Аймгийн заан С.Ган-Эрдэнэ
Сумын заан Д.Төгс-Эрдэнэ нар юм.
Энэ үзүүлэх барилдаан нь монголын үндэсний соёлыг гадаад жуулчдад сурталчлах, өв соёлоо дэлхий дахинд түгээх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.