Өнгөрсөн зун их хэмжээний бороо орсны улмаас халиа тошин эрт үүсэж байгаа аж.
Тодруулбал, урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж далан сувгууд дүүрэх, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөх, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэх эрсдэлтэй байна. Иймээс халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, Усны барилга, байгууламжийн газраас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.