Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан энэ сарын 29-ны ням гарагт 13:00 цагаас Бөхийн өргөөнд болно.
Тус барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулах учир нэгийн даваанаас эхлээд л сонирхолтой оноолт бүхий шилдэг барилдаануудыг үзэх боломжтой гэдгийг бөх сонирхогчид онцолж байна. Мөн 2024 оны хамгийн отгон заалны барилдаан гэдгээрээ онцлогтой юм.