Дэлгүүрт хутга гарган танхайрсан хэргээр таван жилийн хорих ял сонссон ОХУ-ын иргэн П.Валерьевич давж заалджээ

Дэлгүүрт хутга гарган танхайрсан хэргээр таван жилийн хорих ял сонссон ОХУ-ын иргэн П.Валерьевич давж заалджээ

Улаанбаатар хотын "Grand Villa" хотхоны дэлгүүрээр үйлчлүүлж байсан ОХУ-ын иргэн П.Валерьевич нь өнгөрсөн долдугаар сарын 27 /2024.07.27/-ны өдөр хутга гаргаж танхайрсан хэрэг гарсан байдаг. 

Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 17-2-3.2 дахь хэсэгт зааснаар буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ОХУ-ын иргэн П.Валерьевичид таван жилийн хорих ял оноосон юм. 

Тэгвэл анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял сонссон ХУ-ын иргэн П.Валерьевич нь анхан шатны шүүхийн шийлдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Одоогоор тус шүүхээс гомдлыг хэзээ хэлэлцэх тов гараагүй байгаа аж. 

ВИДЕО: