Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр менингоккт халдвараар гурван хүн өвдөж, нэг хүн нас барсан гэх мэдээлэл тархаад байгаа билээ. Тэгвэл ХӨСҮТ-ээс менингоккт халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй гэлээ.
Тодруулбал, 2024.12.25-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод менингоккт халдварын 1 тохиолдол бүртгэгдэж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлэгдэж байна. Халдварын голомтонд хариу арга хэмжээг ЭМС-ын А/37 дугаар тушаалын дагуу авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ онд халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй бөгөөд хэвлэлд нас баралт бүртгэгдсэн мэт ойлгогдохоор мэдээлэл гарсныг залруулж байна. Харин 2023 онд Улаанбаатар хотод менингоккт халдварын 2 тохиолдол, халдварын шалтгаант нас баралтын нэг тохиолдол бүртгэгдэж байсан ажээ.