Монгол уулчид болох Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд хүчилтөрөгч болон хөтөчгүйгээр гарсан Монголын анхны уулчид болох зорилго тавин өнгөрсөн тавдугаар сарын 05-нд авиралтаа эхлүүлсэн байдаг.
Харамсалтай нь өнгөрсөн тэднийг сураггүй алга болсон талаар мэдээлэл цацагдаж, улмаар тэднийг цогцсыг олсон юм. Харин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт Эверестэд амжилттай оргилдож чадсан талаар Үндэсний уулчдын холбооноос мэдээлсэн байдаг.
Тэгвэл харамсалтайгаа амиа алдсан ч зорилгоо биелүүлсэн уулчдад Олон улсын хэмжээний мастер цолыг нэхэн олгох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Монголын уулын спортын түүхэнд шинэ хуудас бичсэн Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар нь Монголоос анх удаа шерпагүй бие даан авиралт хийснийг үнэлж, тэдэнд Олон улсын хэмжээний мастер цолыг нэхэн олгох шийдвэрийг Монголын Уулчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүд баталсан байна.