"Эко автомашин импортлогчдын холбоо"-ноос Хотын дарга Х.Нямбаатарт холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.
Тэд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, "Хотын дарга Х.Нямбаатарыг ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 1 тэрбум төгрөг гаргуулахаар хандсан" байна. Тэгвэл шүүхээс "Эко автомашин импортлогчдын холбоо"-ны нэхэмжлэлийг үндэслэлтэй хэмээн үзэж Хотын дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэх захирамжийг гаргажээ.