Нийслэлийн 105 хорооны 47462 айл, өрх, 1437 аж ахуйн нэгж, байгууллага, сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэг, иргэн, хуулийн этгээдийн харуул манааны байр, цэргийн анги байгууллагын уурын зуух, шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн байр, нийтийн байр, түргэн үйлчилгээний цэг, авто засвар, дугуй засвар зэрэг нийт 2933 хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх чиглэлээр 31516 зөвлөмж, 181 мэдэгдэл, 20 шаардлага хүргүүлээд байгаа аж. Шалгалтын явцад тос, масло түлсэн, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам зөрчсөн буюу Улаанбаатар хотоос шахмал түлшийг гадагш гаргахыг оролдсон зэрэг зөрчлүүд илэрсэн байна.