"Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахгүй байгаа" тул хотын үйл ажиллагааг дамжуулж, мэдээлэхгүй байхыг МСНЭ-ээс уриалжээ

"Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахгүй байгаа" тул хотын үйл ажиллагааг дамжуулж, мэдээлэхгүй байхыг МСНЭ-ээс уриалжээ

Хотын дарга Х.Нямбаатар иргэдийн мэдэх эрхийг зөрчиж, сэтгүүлчдийн асуултад хариулахаас удаа дараа татгалзах болсон тул Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Улаанбаатар хотын үйл ажиллагааг хэвлэлүүд дамжуулахгүй, мэдээлэхгүй байхыг уриалжээ. 

Тодруулбал,  МСНЭ-ийн хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, "Иргэд, татвар төлөгчид утааны эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого, зардлын талаар асуух ёстой, мэдэх эрхтэй. Гэтэл Х.Нямбаатар удаа дараа сэтгүүлчдийн асуултад цензур тавьж, "Асуулт таалагдахгүй байна", "Дуугүй бай" гэдэг хариулт өгдөг боллоо. Тиймээс МСНЭ шаардлага хүргүүлсэн. Хэрэв хариулт өгөхгүй бол хотын үйл ажиллагааг хэвлэлүүд дамжуулахгүй, мэдээлэхгүй" гэжээ.