“Хүний эрх хамгаалагчийг хамгаалцгаая” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Хүний эрх хамгаалагчийг хамгаалцгаая” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шихихутуг их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимтэй хамтран Шихихутуг сургуулийн оюутнуудад “Хүний эрх хамгаалагчийг хамгаалцгаая” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм”-ын тухай танилцуулга, Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагаа, хохирогчийг хамгаалах механизмын талаар танилцуулга хийж, оюутнуудын асуултад хариулж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийн дараа ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон нарыг Шихихутуг их сургуулийн захирал Д.Оюунцэцэг хүлээн авч уулзаж, цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.